info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Бидний тухай


буцах

Эмнэлэг үүсгэн байгуулагдсанаас хойш 2011, 2014 онуудад магадлан итгэмжлэгдсэн ба үйл ажиллагаагаа сайжруулж, олон төрлийн эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлж, амбулаторийн үзлэгийг 2 дахин нэмэгдүүлсэн ба ерөнхий мэс заслын үйлчилгээг өргөжүүлсэн. 

Зүрх судасны тасгийг нээн ажиллуулж, нарийн ажилбаруудыг нэмэгдүүлсэн ба одоогоор үндэсний зүрхний төв болохоор зорин ажиллаж байна. Урологи, үргүйдлийн клиник, гоо сайхны мэс засал гэх мэт хэд хэдэн тасгуудыг нэмж, амжилттайгаар ажиллуулж байна.
Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн амбулатори, хэвтэн эмчлүүлэх, багц шинжилгээг багтаан нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг.

Бид оношлогоо, эмчилгээндээ хамгийн сүүлийн үеийн, технологийн дэвшилтийг өөртөө шингээсэн MAGNETOM Symphony 1.5T MRI, SOMATOM Sensation 64 CT, Axiom Angiography, мөн Real time PCR гэх мэт техник, тоног төхөөрөмжийг ашигладаг. Шаардлагатай тохиолдолд онош тодруулахаар Тайланд, БНСУ, АНУ зэрэг улсууд уруу өвчтөний мэдээллийг цахим хэлбэрээ илгээн, богино хугацаанд хариуг авах технологи мөн манай эмнэлэгт суурилагдсан байдаг.
Нийт 7 жилийн туршлагатай манай эмнэлэг нь эрүүл мэндийн салбартаа томоохон ажил олгогчдын нэгт ордог. Манай нийт эмч сувилагч нар ажлын дадал туршлагатай, өндөр хэмжээнд бэлтгэгдсэн байдгаас гадна улсын хэмжээний, олон улсын зөвлөх эмч нарыг урилгаар ажиллуулдаг онцлогтой.
Манай эмнэлгийн амжилттай ажиллагааны илтгэл болж 2014 оны 4 сард Тайландын Вант улсын Бумрунград ОУ-ын эмнэлэг манай эмнэлэгт хөрөнгө оруулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн үйлчилгээ, менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
 
Бидний үнэт зүйлс:

✓ ЭНЭРЭЛ, ХҮНДЭТГЭЛ
Бид энэрэнгүй, хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандана.

✓ СОНГОДОГ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид чанартай, түргэн шуурхай, хариуцлагатай үйлчилнэ.

✓ ТӨГС ШИЛДЭГ
Бид өндөр боловсрол, ур чадвартай мэргэжилтэнтэй.

✓ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ
Бид шинэ технологи нэвтрүүлж, тэмүүлэлтэй хөгжинө.

✓ СОНГДО-СОГ СЭТГЭЛГЭЭ
Бид Сонгдо-сог эвсэг хамт олон.