info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

БУМРУНГРАД ЭРҮҮЛ МЭНДИЙН СҮЛЖЭЭ


буцах

Бумрунград ОУ-ын эмнэлэг анх 1980 онд байгуулагдсан ба үйл ажиллагааны цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлэн тэлсээр Зүүн Өмнөд Азийн хамгийн том хувийн эмнэлэг болон хөгжсөн. Нэг дор 538 өвчтөн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай эмнэлгийн байгууламж, 30 гаруй мэргэжлийн төвтэй бөгөөд нийт 1200 гаруй эмч, шүдний эмч, 900 гаруй сувилагчтайгаар ажиллаж байна. 

Бумрунград нь Ази тивээс анх удаа олон улсын JCI байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн  хувийн эмнэлэг юм. ‘’Эрүүл мэндийн жуулчлал’’-аар дэлхийд тэргүүлэгч нэр хүнд бүхий эмнэлэг бөгөөд  АНУ болон бусад улсуудаас хагас сая гаруй өвчтөнийг жил бүр хүлээн авч үйлчилдэг. Монгол улсаас Бумрунград эмнэлэгт зочлох үйлчлүүлэгчдийн тоо  жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Монгол өвчтөнүүдийн онцлог, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагын талаар сайн мэдлэгтэй  болсон.

УБ Сонгдо эмнэлэг нь 2014 оны 4 сард Бумрунград олон улсын эмнэлэгтэй стратегийн түншлэл байгуулсан. УБ Сонгдо эмнэлэг Бумрунградын эрүүл мэндийн сүлжээний Монгол улс дахь албан ёсны салбар болон хөгжиж, өөрийн дотоод менежмент, үйл ажиллагаа эмнэлгийн үйлчилгээнийхээ стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилттой ажиллаж байна. Ингэснээрээ УБ Сонгдо эмнэлгийн хувьд Азийн тэргүүлэгч томоохон хувийн эмнэлгүүдтэй хамтран Монгол улсынхаа хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа юм.

УБ Сонгдо эмнэлэг болон Бумрунград Олон Улсын Эмнэлгийн түншлэлийн хүрээнд дараах хамтын ажиллагаануудыг тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд:

  • УБ Сонгдо эмнэлгийн эмч, сувилагч нар Бумрунград эмнэлэгт зочилж туршлага судлан, мэргэжил,  мэдлэгээ дээшлүүлэх

  • УБ Сонгдо эмнэлгийн дотоод менежмент, үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээн дээр Бумрунград эмнэлгийн эмч сувилагч, менежментийн баг хамтран ажиллана. 

  • Монголын олон нийтийн болон мэргэжлийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулж туслах зорилгоор Бумрунград эмнэлгийн зөвлөх болон тэргүүлэх эмч нар Сонгдо эмнэлэгт айлчлан туршлагаа хуваалцана.

  • Бумрунград эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь УБ Сонгдо эмнэлэгтэй хамтран шаардлагатай тохиолдолд өвчтөнүүдийг Бумрунград эмнэлэг уруу нарийн оношлогоо эмчилгээнд илгээх үйл ажиллагааг зохицуулан ажиллана. 

Цаашдаа УБ Сонгдо эмнэлэг нь Бумрунград олон улсын эмнэлэгтэй хамтран ирэх 2 жилийн хугацаанд олон улсын стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн орчин үеийн шинэ эмнэлэг байгуулж хэрэглэгчиддээ  олон улсын түвшний эрүүл мэндийн үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байна.