info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх (мэс засал хийлгэх) дараалал


буцах

1. Үзлэг: Эмчийн үзлэг, шинжилгээний дараа тодорхой зөвлөгөө авах (мэс засал болон эмчилгээний арга, мэс заслын дараа үүсч болох хүндрэл г.м)

2. Хэвтэн эмчлүүлэх болон мэс засал эмчилгээг шийдвэрлэх: Асран халамжлагч, гэр бүлийн гишүүдтэйгээ зөвшилцсөний дараа хэвтэн эмчлүүлэх болон мэс засал эмчилгээ хийлгэх эсэхийг шийдэх

3. Мэс заслын өмнөх шинжилгээ: мэс засал эмчилгээ хийлгэх тохиолдолд шаардлагатай шинжилгээг урьдчилан өгөх (цусны ерөнхий, бүлэгнэлт, В, С вирус, шээс, зүрхний бичлэг, цээжний рентген г.м)

4. Эмнэлэгт хэвтэх: Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эмчийн хэвтэх хуудастай ирж өвчний түүх нээлгэнэ. Эмчлүүлэгч нь өөрийн ахуйн хэрэглээний зүйлсээ авчирна. (Шүдний оо, сойз, гар нүүрийн алчуур, аяга халбага, бусад хэрэглээний зүйлүүд)

5. Эмнэлгээс гарах:
5.1 Хариуцсан эмчдээ үзүүлээд эмнэлгээс гарсны дараа баримтлах дэглэмээ асууж, давтан үзлэгийн өдрөө товлоод эмчийн зөвшөөрлийн дагуу эмнэлгээс гарна.
5.2 Бүртгэлийн хэсэгт тооцоо хийнэ. Хэрэв эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй, тухайн оны хураамжаа тушаасан байвал оношноос хамааран даатгалын хөнгөлөлт үзүүлнэ. ЭМД-ын хуулинд зааснаар зарим эмчилгээ оношлогоонд даатгалын хөнгөлөлт үзүүлэхгүй.
5.3 Сувилагчаас эм, шинжилгээний хариуг аваад, өрөөгөө хүлээлгэн өгнө.