info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Лабораторийн шинжилгээ


буцах

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох
Хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол, согтууруулах ундааг  3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байх

 
Шинжилгээг өлөн үедээ буюу хооллосноос хойш 6-8 цагийн дараа өгнө.
Хоол нь амархан шингэх, өөх тос багатай хоол байвал зохино.
Шинжилгээ өгөхөөс өмнө буцалсан ус, чихэргүй хар цай ууж болно.
 
Шээсний шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс
  • Шээсний шинжилгээнд заавал өлөн шээс авч ирэх /Шээхгүйгээр ирээд лабораториос  ариутгасан шил авч  шинжилгээг өгч болно./
  • Шээсээ авч ирэх тохиолдолд шилээ маш сайн угааж цэвэрлэсэн байх ба хувийн ариун цэврийг сайтар сахиж шээсний дунд хэсгээс хангалттай хэмжээгээр авч ирэх
  • Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон шоколад, кофе, сироп гэх мэт чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх шаардлагатай
  • Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгалаа зогсоосон байх. /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес г.м./
  • Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх
Цэрний шинжилгээ
  • Урьдчилан лабораториос ариутгасан сав авах
  • Цэрний шинжилгээ авах хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт юм
  • Шинжилгээ өгөхийн өмнө хоол идэж ууж болохгүй
  • Өвчтөн амаа усаар сайтар угааж цэвэрлэнэ
  • Өвчтөн амьсгаагаа гүн авч, толгойгоо бөхийлгөн цээжний гүнээс ханиалган цэрийг гаргана. Цэрийг аман дотроо барьж болохгүй. Шууд цэвэр сав руу нулимж гаргана.
Өтгөний шинжилгээ
Жорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ. Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагаар таслан авна. Баас нь шээсний хольцгүй байх ёстой.