info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Удирдлагын баг


буцах

Ерөнхий захирал | Б. Болдсайхан

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан нь нийт 25 жилийн ажлын туршлагатай ба Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэгт мэс заслын их эмчээр 1988-2011 онуудад ажиллаж байгаад 2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, мэс заслын их эмчээр ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал | Б. Наринтара

Доктор Б.Наринтара Тайландын Чианг май их сургуулийг гэмтэл согог заслын эмчээр, Калифорнийн их сургуулийг Эрүүл мэндийн менежментийн магистр зэрэгтэй төгссөн ба эмнэлэг удирдах, менежментийн 17 жилийн туршлагатай эмч юм.

Эмчилгээ эрхэлсэн захирал | Ш.Зоригоо
 
Ш. Зоригоо эмч нь 2012 оноос УБ Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа ба нийт 18 жилийн ажлын туршлагатай зүрхний мэс засалч эмч юм. 1994-1998 онуудад Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, 2005-2012 онуудад Энэрэл эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн даргаар ажиллаж байсан.

Мэс заслын тасгийн эрхлэгч | Б.Лхагвабаяр

Б Лхагвабаяр эмч нь 1994-2007 онуудад УКТЭ-ийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын клиникт их эмч, 2007 оноос одоог хүртэл УБ Сонгдо эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч их эмчээр ажиллаж байна. АНУ-д 1999-2002 онуудад, Швейцар улсад 2006 онд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Дурангийн тасгийн эрхлэгч | А. Баттулга
 
1997-1999 онд Дорноговь аймагт хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, их эмч, 1999-2001 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сумын Төмөр замын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2001-2004 онд Япон улсын Китасато их сургуулийн эмнэлэгт хоол боловсруулах замын хорт хавдрын дуран оношлогооны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2007 оноос УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч | Д. Түвшинжаргал
 
Д. Түвшинжаргал нь 1999 онд АУИС-г хүний их эмч, 2004 онд ХБНГУ-ын Хайделбергийн их сургуулийг АУ-ны мэдээллийн удирдлага, АУ-ны магистрын зэрэг, 2008-2012 онуудад Япон улсын Кюүшю их сургуулийг Мэдрэлийн дүрс оношлогоо, АУ-ны доктор зэрэгтэй тус тус төгссөн. 2007-2008 онуудад УБ Сонгдо эмнэлэгт Дүрс оношлогооны их эмч, 2012 оноос тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Дотрын тасгийн эрхлэгч | Н. Нарьяа 
 
Н. Нарьяа эмч нь 1990-1993 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт их эмч, тасгийн эрхлэгч, 2002-2008 онд Улсын клиникийн II эмнэлгийн их эмч, 2008 оноос УБ Сонгдо эмнэлэгт их эмч, тасгийн эрхлэгчээр, эрүүл мэндийн салбарт нийтдээ 19 жил тасралтгүй ажиллаж байна.