info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

MRI, CT шинжилгээ


буцах

Хэрэв та MRI аппаратаар шинжилгээнд орох гэж байгаа бол өөрийн биед төмөр биет байгаа эсэхийг бидэнд хэлж мэдэгдэнэ үү. Тухайлбал:

  • Нуруу нугасны хадаас
  • Түнхний үений хадаас, протез
  • Зүрхний хавхлага хоорондын төмөр биет гэх мэт
Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

Шинжилгээнд орохдоо ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцастай байна.

MRI шинжилгээний өмнөх хоол ундны талаарх зааварчилгаа нь шинжилгээнээс хамаарч өөр өөр байна. Зарим шинжилгээний үед 8-12 цагийн өмнө хооллосон байх шаардлагатай байдаг. Хэрэв танд ямар нэг зүйл урьдчилан анхааруулаагүй бол та ердийн дэглэмээр хооллож, эмээ ууж болно.

Зарим MRI шинжилгээний үед өвчтөнд тодосгогч бодис уулгах эсвэл судсаар тарих шаардлагатай байдаг. Дүрс оношлогооны эмч эсвэл техникч ямар нэг иод агуулсан болон рентген туяаны тодосгогч, эмийн бодис, хоол, орчин нөхцлийн харшил эсвэл багтраа өвчинтэй эсэхийг, мөн таньд ямар нэг хүнд хэлбэрийн эмгэг байдаг эсэх, эсвэл ойрмогхон ямар нэг хагалгаа хийгэсэн эсэхийг лавлах болно. Бөөрний хүнд өвчин болон  зарим нэг эмгэгийн үед тодосгогч бодис хэрэглэхгүй.

Эмэгтэйчүүд жирэмсэн байх магадлалтай бол эмч болон техникчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. MRI шинжилгээ нь 1980 оноос хойш хийгдэж ирсэн ба жирэмсэн эмэгтэй болон урагт ямар нэг сөрөг нөлөө одоогоор тогтоогдоогүй байна. Гэвч шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон ашигладаг учир жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л шинжилгээнд орох хэрэгтэй.

Шинжилгээнд орохоос өмнө үнэт зүүлт болон бусад чимэглэлүүдээ авсан байна. Металл ба цахилгаан хэрэгслүүд нь MRI-соронзон оронд нөлөөлж дүрсийг өөрчилдөг тул шинжилгээний өрөөнд авч орж болохгүй. Үүнд дараах зүйлс хамаарна:
  • Үнэт чулуун эдлэлүүд, цаг, төлбөрийн карт, сонсголын аппарат
  • Үсний хавчаар, металл цахилгаан товч, түүнтэй төстэй металл эдлэлүүд
  • Авагддаг шүдэлбэрүүд
  • Үзэг, халаасны хутга, түлхүүр, нүдний шил
  • Ээмэг бөгж, бугуйвч, зүүлт
Металл суулгацтай (implant) өвчтөнүүдийн ихэнхид MRI шинжилгээ аюулгүй боловч зарим суулгацын үед шинжилгээ хийж болохгүй. Үүнд:
  • Дотуур суулгасан дефибриллятор эсвэл пэйсмэйкер
  • Чихний дотор суулгац
  • Тархины судасны цүлхэнд тавигдсан хавчаарууд
Та техникчид ямар нэг эмчилгээний эсвэл цахим тоноглол биед чинь байгаа эсэх талаар мэдэгдэх хэрэгтэй. Эдгээр нь MRI-ийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж эрсдэл дагуулж болзошгүй. Үүнд:
  • Зүрхний хиймэл хавхлагууд
  • Суулгагдсан тарианы зам
  • Зүрхний пэйсмэйкер зэрэг дотруу суулгасан цахим төхөөрөмж
  • Хиймэл мөч эсвэл үений метал протез
  • Суулгагдсан мэдрэлийн стимуляторууд
  • Стент, мэс заслын хавчаар, металл савх зэрэг
 
Цээж болон хэвлийн хөндийн Компьютер томографийн шинжилгээ
  • Шинжилгээнд орохоос өмнө 5-6 цаг өлөн байх
  • Шинжилгээнд орохоос өмнө ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Биед байгаа гадны зүйлсийг /цаг, хүзүүний зүүлт, гар утас гэх мэт/ шинжилгээнд орохоос өмнө тайлна
  • Хэрэв судсаар тодосгогч бодистой шинжилгээнд орох тохиолдолд 15-20 минутын өмнө сорил тавина. Харшлын урвал илэрвэл шинжилгээнд оруулахгүй
  • Шинжилгээ хийлгэхийн өмнө тодосгогч бодистой шинжилгээний зөвшөөрлийн хуудастай танилцаж гарын үсэг зурна.
  • Шинжилгээний төрлөөс хамаарч тодосгогч бодисыг уулгах болон шулуун гэдсээр хэрэглэж болно
  • Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай
  • Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа эмчлэгч эмч, сувилагч нар дагалдан ирнэ
  • Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн гар картаа авчрах хэрэгтэй