info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Эмэгтэйчүүд /Gynecology & Fertility Clinic


буцах

      Орчин үеийн ЭХО оношлогооны аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн кресло бүхий зориулалтын өрөөг тохижуулж тус эмнэлгийн дүрс оношлогоо, клиник болон паталогийн лабораторийн тусламжтайгаар анхдагч болон хоёрдогч үргүйдэл, сарын тэмдгийн анхдагч болон хоёрдогч сарын тэмдэггүйдэлтийн оношлогоо, цэвэршилтийн үеийн менежмент, умайн хүзүүн хавдрын урьтал болон хавдрын оношлогоог хийн, зөвлөгөө, хяналт, эмийн болон мэс засал эмчилгээг үзүүлж эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний цогц шийдлийг нэвтрүүлж байна.
 
Мөн эмэгтэйчүүд, эх барих чиглэлийн нарийн мэргэжлийн дурангийн мэс засал 2015 оны 12-р сараас эхлэн хийгдэж эхэллээ. 
Үүнд: 
 
- Эх барих эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө
- Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээ
- Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал
- Эмэгтэйчүүдийн хэвлийн болон үтрээний мэс засал
- Шээс задгайрах үеийн мэс засал

Үргүйдэл гэж юу вэ?

Үргүйдэл гэдэг нь хосууд нэг жилийн турш байнга хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж байхад жирэмслэхгүй байхыг хэлнэ.
Үргүйдлийн үед хийгдэх шинжилгээнүүд

1. Гормоны шинжилгээ
  • Сарын тэмдгийн 2-4 дэх хоногт цусаар шинжилгээ авч хийгддэг. Энэ шинжилгээгээр өндгөвчний үйл ажиллагааг шалгадаг.
2. Үрийн хоолойг тодосгогч бодисын тусламжтайгаар рентгенд харах (HSG)
  • Сарын тэмдгийн 7-11 дэх хоногт хийгддэг. Энэ шинжилгээгээр умай болон үрийн хоолойн эмгэгийг илрүүлдэг.
3. Үтрээний ЭХО
  • Умайн эндометриозын хөвсийлт болон өндгөн эсийн боловсролтыг хянадаг.
4. Эр эсийн шинжилгээ
  • Эрэгтэй нь 2-3 хоног бэлгийн харьцаанд ороогүй, архи тамхи хэрэглээгүй байх шаардлагатай. Энэ шинжилгээгээр эр эсийн хөдөлгөөн, хэмжээ, бүтцийг оношлодог.
IUI ажилбарыг:
  • Өндгөн эсийн боловсролтын хямрал
  • Умайн хүзүүний салиа багасах
  • Эр эсийн тоо цөөн, идэвхгүй
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдлийн үед хийдэг.