info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Бусад шинжилгээнд бэлдэх


буцах

Хэвлийн хэт авиан /ЭХО/ шинжилгээ

  • Өлөн үедээ буюу хооллосноос 4-6 цагийн дараа шинжилгээ өгнө
  • Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд (сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа)-ыг хэрэглэхгүй байхаас гадна карболин (идэвхжүүлсэн нүүрс)-ийг өдөрт 1 ширхэгээр 3 удаа ууж хэрэглэж болно
  • Аарцгийн хөндийн эрхтэнүүдийг дүүрэн шээстэй давсагаар "цонхолж” хардаг болохыг анхаарах хэрэгтэй
Зүрхний цахилгаан бичлэг
  • Зүрхний өвчинд хэрэглэж буй эмээ уухыг зогсооно
  • Зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх кофе, согтууруулах ундааны зүйл зэргийг хэрэглэхгүй байх
  • Бичлэг хийхийн өмнө яарч сандарч болохгүй
Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ
  • 48 цагийн дотор угаалга хийгээгүй байх
  • 7 хоногийн дотор үтрээний лаа, крем хэрэглээгүй байх
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх (24 цагийн дотор)
Гоо сайхны мэс засал хийлгэхэд анхаарах зүйл:
  • Хэрэв та витамин Е, загасны тос, Омега 3, аспирин болон аспирины төрлийн эм хэрэглэдэг бол хагалгаа хийлгэхээс 4 долоо хоногийн өмнөөс хэрэглэхээ зогсоох, эс бөгөөс цус алдах эрсдэлтэй. Мөн зарим төрлийн биологийн нэмэгдэл болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ижил эрсдэл учруулж болох учир зогсоох хэрэгтэй.
  • Хэрэв та батганы эмчилгээний  Isotretinoin (Roaccutance) эмийг хэрэглэдэг бол хагалгаа хийлгэхээс 12-18 сарын өмнөөс хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь шархны эдгэрэлтийг удаашруулан сорви тогтоход нөлөөлдөг.
  • Хэрэв та тамхи татдаг бол хагалгаа хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа 4 долоо хоног тамхи татахгүй байх. Учир нь тамхи арьсны цусан хангамжийг муудуулан шархны эдгэрэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал том сорви тогтоход нөлөөлнө.  
  • Нүүр болон биендээ төрөл бүрийн чийгшүүлэгч шингэн болон нүүр будалт хийгээгүй байх хэрэгтэй.
  • Арьсанд даралт өгөхөөргүй тайлахад хялбар товчтой хувцас өмссөн байх.
  • Нүүр татах болон дух өргөх мэс ажилбарын хийлгэх тохиолдолд хагалгааны өмнөх өдөр үс болон нүүр, чихээ сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Хагалгаанаас нэлээн хэдэн хоногийн өмнө үсийг будаж болох ба хагалгаанаас хойш 3 долоо хоногийн дараагаас үсийг будаж болно. Хэрэв таны үс маш богинохон бол хагалгааны дараах  шарх эдгэрэх хүртэлх хугацаанд шархыг нуух хэмжээнд хүртэл үсээ ургуулах нь зүйтэй. 
  • Хагалгааны өмнөх өдөр болон хагалгаанаас хойш 7 хоног согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй.