info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Артерийн даралт ихсэх өвчний үеийн шинж тэмдгүүд


↺ буцах


Артерийн даралт ихсэх өвчнийг явц байдлаар нь I, II, III үе гэж ангилдаг. Артерийн даралт ихсэх өвчний үед үе шатнаасаа шалтгаалан дараах шинж тэмдгүүд илэрнэ.
I үе
- Артерийн даралт 140/90-159/99 мм.муб
- Толгой өвдөх, дүүрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ.
- Эрхтэн системийн талаас эмгэг өөрчлөлт илрэхгүй.
II үе
- Артерийн даралт 160/100-179/109 мм.муб
- Толгой өвдөх, дүүрэх, шилэн хүзүү хөших, чих шуугих, зүрх дэлсэх зэрэг зовиур илэрнэ.
- Эрхтэн системийн талаас зүрх зүүн тийшээ томрох, нүдний угийн артер нарийсах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
III үе
- Артөрийн даралт 180 мм.муб-аас их болох
- I, II үед илрэх шинжүүдээс гадна эрхтэн системийн өөрчлөлт гүнзгийрч, бүтцийн өөрчлөлтүүд бий болж, хүндрэл үүсэж эхэлдэг байна.

 
Үүнд:
- Зүрхний үйл ажиллагааны дутагдал /амьсгаадах, хавагнах, судасны цохилт олшрох/
- Тархины үйл ажиллагааны өөрчлөлт /ой тогтоолт муудах, мартамхай болох, хэл орооцолдох/
- Тархинд саа, саажилт үүсэх
- Нүдний угт цус харвалт, хаван үүсэх
- Бөөрний уйл ажиллагааны дутагдал үүсэх /ам цангах. шөнө ихээр шээх, өдрийн шээс багасах, бие ядрах, цусны даралт байнга өндөр байх, махан хоолонд дургүй болох/