info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Б.Оюунчимэг: Дур мэдэн даралтны эм уух нь харвалт үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг


↺ буцах

Б.Оюунчимэг: Дур мэдэн даралтны эм уух нь харвалт үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг
 
Цус харвах, даралт ихсэх нь хөгшин хүний өвчин гэлцдэг. Гэтэл өнөө үед 30 гаруй насны залуучууд энэ шалтгаанаар эмнэлэг бараадах нь түгээмэл болжээ. Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх, харвалтын голлох шалтгаан болсон даралт ихсэх өвчний үед ямар арга хэмжээ авах талаар "Сонгдо” эмнэлгийн Мэдрэлийн эмч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.
 
 
 
ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕД ЦАГ ХУГАЦАА АЛДАХ НЬ ИХЭЭХЭН ЭРСДЭЛ ДАГУУЛНА
-Сүүлийн үед залуугаараа харвах тохиолдол ихэссэн талаар холбогдох байгууллагууд ярьдаг. Шалтгаан нь юутай холбоотой юм бол?
-Харвалт нь нийтлэг тохиолдлоороо зүрх судасны өвчний дараа ордог бөгөөд хоёр төрөлд хуваадаг. Тархины артерын судас бөглөрч, цусны гүйдэл саатаж үүсэх харвалтыг цусгүй харвалт гэнэ. Харин тархины судас хагарч тархинд цус хуралдахыг цустай цус харвалт гэж нэрлэдэг. Цусгүй цус харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдэд судасны хатууралд хүргэдэг даралт ихдэлт, архи, тамхи, стресс, жингийн илүүдэл, өөх тосны хэрэглээ өндөр байгаа зэрэг олон хүчин зүйлийн хамааралтайгаар харвалт залуужиж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн хүний амьдралын хэв маягтай шууд хамаарна. Харин цустай цус харвалт нь артерийн даралт ихдэлт, тархины судасны төрөлхийн гажгууд, тархины бичил  судасны эмгэгүүд, тархины гэмтэл зэргээс хамаарч үүсдэг учраас ихэвчлэн залуу хүнд тохиолдох хандлагатай. Бидэнд хандаж буй цус харвасан хүмүүсийн дийлэнх нь 35-75 насныхан.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.