Х.Энхтуяа: Урт наслахаас илүү эрүүл, чанартай амьдрах нь чухал болж байна

Х.Энхтуяа: Урт наслахаас илүү эрүүл, чанартай амьдрах нь чухал болж байна

“УБ Сонгдо” эмнэлэг Тайландын Бумрунград эмнэлэгтэй байгуулсан стратегийн түншлэлийнхээ  хүрээнд олон улсын анагаах ухааны салбарт шинээр нэвтэрч буй эмчилгээ, оношилгоог Монголд нэвтрүүлэх чиглэлд дорвитой ажлуудыг хийж ирсэн. 

Энэ удаа Бумрунград эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын хөтөлбөрийн удирдагч, Махидол их сургуулийн профессор, “Vitallife” төвийн доктор Пансак 2 эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд ирж эрүүл, чанартай амьдралын талаар олон нийтэд нээлттэй лекц унших гэж байна. Тэрээр хөгшрөх үйл явц, хөгшрөлтийн үеийн дааврын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхөөс гадна хөгшрөлтийн явцыг удаашруулах, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд өөрийн удирдаж буй “Vitallife” төвд хийж буй анагаах ухааны ололт амжилтын талаар туршлагаа хуваалцах нь. 

“УБ Сонгдо” эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Х.Энхтуяатай эрүүл, чанартай амьдрах арга ухааны талаар болон удахгүй болох лекцийн талаар ярилцлаа. 

-УБ Сонгдо эмнэлгээс зохион байгуулах Пансак эмчийн лекцийн талаар яриагаа эхэлье? 
“УБ Сонгдо” эмнэлэг Бумрунград эмнэлэгтэй хүний эрүүл чанартай амьдрал, жаргалтай урт наслахуйн чиглэлээр хамтран ажиллаж, энэ талаар хүмүүсийн үзэл бодлыг шинэ түвшинд хүргэхээр ажиллах гэж байна. Эрүүл, чанартай амьдралын чиглэлээр нарийн мэргэшсэн Тайланд болон зүүн өмнөд Азидаа нэр хүндтэй профессор Пансак Монголд ирэх гэж байна.

Энэ хүн 30 гаруй жил эмч мэргэжлээрээ ажилласнаас үргүйдэл,  нөхөн үржихүйн амьдралын явц гэдэг дээр илүү нарийсаж дадлагажсан эмч. Үүн дээр эрүүл, чанартай амьдрах “Vitallife” төвийг бий болгоод ажиллаж байгаа юм. Орчин цагт хүн урт наслахаас илүү эрүүл, чанартай амьдрах нь чухлаар тавигдаж байна. Эрүүл амьдарна гэдэг нь эхлээд өөрийгөө эрүүл эсэхийг оношлуулахаас эхэлнэ. 25, 30, 35 наснаас эхлэн хүнд амьдралын хэв маягаас үл шалтгаалан генийн ямар нэг эмгэг өөрчлөлтүүд гарч ирэх боломжтой.

-Генийн өөрчлөлтүүд бие организмд илрэхэд нөлөөлөх ямар хүчин зүйлүүд байж болох вэ? 
-Ген гэж уг хүний бие организмын бүтцийг хэлж байна. Үүн дээр хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, стресс бухимдал, мөн хооллолт гэх мэт зүйлүүд нөлөөлнө. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогоор ямар нэг эмгэг өөрчлөлтгүй эрүүл гэж тодорхойлсон байж болно. Ийм хүмүүсийн хувьд анхаарах бас нэг зүйл бий. Тухайн хүний өвөө, эмээ удамд удамшлын ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг орчин үед DNA-ийн шинжилгээгээр илрүүлэх болсон. Доктор Пансак Монголд ирээд, эрүүл чанартай амьдралын тухай болон DNA тестийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм.

Хүний үс, шүлс зэрэг хүнийг бүтээж буй аль ч хэсгээс дээж авч шинжлэн зүрх судас, тархи мэдрэл, яс, дархлаа, даавар, хөхний болон төрөл бүрийн хавдар, чихрийн шижин, таргалалт гэх мэт өвчин эмгэгт өртөх эрсдэл байгаа эсэхийг ДНХ-гийн түвшинд тодорхойлно.

-Та DNA тестийн талаар дэлгэрүүлэн тайлбарлаач? 
-Энэ бол генетикийн тест юм. Хүний үс, шүлс зэрэг хүнийг бүтээж буй аль ч хэсгээс дээж авч шинжлэн зүрх судас, тархи мэдрэл, яс, дархлаа, даавар, хөхний болон төрөл бүрийн хавдар, чихрийн шижин, таргалалт гэх мэт өвчин эмгэгт өртөх эрсдэл байгаа эсэхийг ДНХ-гийн түвшинд тодорхойлж, тухайн хүнд зориулсан зөвлөгөөг өгнө. Шинжилгээг ДНХ-гийн өндөр хүчин чадал бүхий лабораторид хийж, 30 хоногийн дараа хариуг өгөх юм. Тайландад энэ шинжилгээг 930 ам.доллараар хийдэг юм билээ. Харин Пансак эмч лекцийг нь зорьж ирсэн 20 хүнд ДНХ-гийн шинжилгээг 496 ам.доллараар хийлгэх боломж олгож байгааг дуулгахад таатай байна.

-Анагаах ухаан хөгжихийн хэрээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээс илүү өндөр түвшний энэ оношилгоог хөгжсөн орны иргэд хийлгэж эхэлсэн байх нь ээ?
-Тийм ээ. УБ Сонгдо эмнэлэг Монголынхоо анагаах ухааны салбарт түүчээлж явдгийн хувьд эрүүл, чанартай амьдралын хэв маягийг эрхэмлэж буй үйлчлүүлэгчдэдээ удамшлын түвшинд ямар эмгэг өөрчлөлт гарах эрсдэл байж болохыг урьдчилан тогтоох шинжилгээг нэвтрүүлж буй юм. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээгээр 100 хувь эрүүл хүн байлаа гэхэд ДНХ-гийн шинжилгээг хийлгэснээр удамд нь чихрийн шижин, таргалалт, хавдар байдаг юм байна. Ходоод, гэдэс, элэг, хөхний ямар хавдар байна гэх мэтээр нарийвчлан тогтоож, ямар эрсдэл гарч болохыг мэдэж авна гэсэн үг. Мөн сахараас гадна бамбай булчирхайн эмгэг, гормоны өөрчлөлтүүд зэрэг дотоод шүүрлийн ямар эмгэгүүд байхыг мэдэж авна. Сүүлийн үед эмэгтэйчүүд эрт цэвэршиж байгаад нөлөөлж буй гол хүчин зүйл нь гормоны өөрчлөлт.

ДНХ-гийн шинжилгээгээр магадгүй ээж нь 37, 38 настайдаа цэвэршсэн гэж гарч болно. Тэгэхээр энэ хүнд нөхөн үржихүйн талын асуудал үүсэх магадлалтай. Мөн ясны, зүрх судасны ямар нэг асуудал байх нь уу гэх мэтээр маш нарийн тогтоодог орчин үеийн өндөр технологи шаардсан шинжилгээ юм. Урьдчилан сэргийлэх шинжилгээнд жил бүхэн ороод эрүүл гээд явдаг байсан ч гэнэтийн ямар эмгэг өөрчлөлтөд орохыг хэлж мэдэхгүй. Тэр эрсдэлийг үгүйсгэх үүднээс анагаах ухаан ДНХ-гийн шинжилгээг санал болгож байна. Гэхдээ удамшлаас гадна агаарын бохирдол, эрүүл бус хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Антибиотекийг замбараагүй хэрэглэхэд хүний дархлааны системийг устгадаг. Дархлаа муутай болбол биед ямар нэг өвчний суурь байгаагүй ч гадаад хүчин зүйлээс ямар нэг өвчлөл үүсэх нөхцөл бүрдэнэ.

Профессор Пансак

 

-Пансак профессор ямар сэдвээр лекц уншиж, мэдээлэл өгөх вэ? 
-Хөгшрөх үйл явц, хөгшрөлтийн үеийн дааврын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхөөс гадна хөгшрөлтийн явцыг удаашруулах, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд өөрийн удирдаж буй “Vitallife” төвд хийж буй анагаах ухааны ололт амжилтын талаар лекц уншина. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй. Жишээлбэл, хүн бүхэнд 400 мг-ийн тунгаар аминдэм уулгах нь тохиромжгүй юм. Магадгүй хүн бүхэн кальци, Д амин дэм уух албагүй. Биед кальцын агууламж хэвийн бол кальци уух шаардлагагүй. Тухайн хүний биед оношилгоо хийсний дараа яг хувь хүнд нь тохирсон заавар зөвлөгөө өгдөг.

Хүний бие дэх амин дэмийн зохистой харьцааг УБ Сонгдо эмнэлгийн лабораторид шинжилдэг. Лабораторийн шинжилгээгээр хүний бие дэх эстроген гормоны хэмжээ бага байвал түүнтэй холбоотойгоор ихэнхдээ Д аминдэмийн хэмжээ бага байдаг. Гэтэл өөр нэг хүнд магадгүй Д-гийн хэмжээ хэвийн боловч эстроген гормоны хэмжээ доод түвшинд байж болно. Тэгвэл хоёулаа ижилхэн шинжилгээ хийлгэсэн боловч хоёр өөр үр дүн гарсан тул тус бүрт нь тохирсон оновчтой эмчилгээг хийнэ. Энэ нь эрүүл, чанартай амьдрахын суурь тавигдана гэсэн үг.

Гормоны тэнцвэр алдагдахад зүрх судас, арьс, яс, мэдрэлийн систем зэрэг бусад эрхтэн системд өөрчлөлт оруулдаг. Жишээ нь, 35-аас дээш настай хүний жирэмсэн болох чадвар багасаж байгаа нь гормоны өөрчлөлттэй холбоотой.

-Гормоны өөрчлөлт гэж юу вэ, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх бол? 
-Хүний бие организм өөрөө гормоныг ялгаруулж байдаг. 35-аас дээш насанд бие органимд биологийн хөгшрөлт явагдаж, гормоны тэнцвэрт байдал алдагдаж эхэлнэ. Гормоны тэнцвэр алдагдахад зүрх судас, арьс, яс, мэдрэлийн систем зэрэг бусад эрхтэн системд өөрчлөлт оруулдаг. Жишээ нь, 35-аас дээш настай хүний жирэмсэн болох чадвар багасаж байгаа нь гормоны өөрчлөлттэй холбоотой. Үүнийг дагаад бүр эрхтэн системд өөрчлөлт ордог. Бие организмд дааврын өөрчлөлт явагдаж байгааг хүн өөрөө мэдэхгүй. Үс унах, хараа муудах, үе мөч өвдөх зэрэг өөрчлөлтүүд гормоны тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэж буй дохио юм.

Тэгэхээр эмнэлэгт хандаж дааврын өөрчлөлтийн түвшинг тодорхойлуулах шаардлагатай. Эмэгтэй хүнд анхаарал татах үндсэн гурван үе шат байдаг. Цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж гэж бий. Гэтэл өсвөр насны охидод ч гормоны өөрчлөлт гардаг. Пансак доктор гормоны менежмент, арьсны уян хатан байдал гэх мэт үзэгдэх гоо сайхны чиглэлээр илүү мэргэшсэн хүн. Хүн эхлээд дотроосоо эрүүлжиж байж, дараа нь гаднаасаа гэрэлтэх ёстой гэж үздэг. Дотор, гаднаасаа харилцан уялдаатай эрүүл байх нь Пансак докторын байгуулсан “Vitallife”-ын гол зарчим юм.

Доктор Пансак 2019 оны аравдугаар сарын 28-ны 14.00 цагт Шангри-Ла зочид буудлын Бээжин-Парис танхимд үнэ төлбөргүй лекц уншина. Хүний тоо хязгаартай тул уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл УБ Сонгдо эмнэлгийн 7507-2727, 8802-6814  утсаар холбогдон бүртгүүлнэ үү!