Бумрунград – Эрүүл мэндийн сүлжээ

Home / Бумрунград – Эрүүл мэндийн сүлжээ
УБ Сонгдо эмнэлэг нь 2014 оны 4 сараас эхлэн Бумрунград Олон Улсын Эмнэлэгтэй стратегийн түншлэлд орж, Бумрунградын эрүүл мэндийн сүлжээнд нэгдсэн бөгөөд эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа, менежментийг шинэ түвшинд гаргах зорилгоор хамтран ажиллаж байна. Үүгээрээ УБ Сонгдо эмнэлэг нь Азидаа тэргүүлж буй томоохон хувийн эмнэлгүүдийн нөөц бололцоо дээр тулгуурлан үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.
Бумрунград олон улсын эмнэлэг нь Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотын төвд байрлах ба нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон чиглэлээр үзүүлдэг. 1980 онд байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр 1300 гаруй эмч, 4800 орчим ажиллагсадтай, 50 гаруй нарийн мэргэжлийн төв болон 550 өвчтөн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай Зүүн Өмнөд Азийн хамгийн том хувийн эмнэлэг болсон ба анагаах ухааны дэвшилтэт технологи дээр үндэслэсэн нэг цэгийн оношилгоо, эмчилгээг санал болгодог.
Бумрунград эмнэлэг нь Ази тивээс олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар итгэмжлэгдсэн анхны хувийн эмнэлэг юм. Мөн АНУ-аас гадна ‘’Эрүүл мэндийн жуулчлал’’-аар дэлхийд тэргүүлэгч нэр хүнд бүхий эмнэлэг бөгөөд жилд 1.1 сая гаруй олон улсын өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг. Монголоос ирэх олон хүмүүст үйлчилдгээрээ Бумрунград нь Монгол өвчтөнүүдийн хэрэгцээ шаардлагыг сайн мэддэг болсон.
УБ Сонгдо эмнэлэг, Бумрунград ОУ-ын эмнэлгийн түншлэлийн үр ашгийг өвчтөнүүд маань дараах 4 хэлбэрээр хүртэх юм. Үүнд:
  • УБ Сонгдо эмнэлгийн эмч сувилагчид Бумрунград эмнэлэгт зочилж туршлага судлан, мэргэжил дээшлүүлсэн ба энэ үйл ажиллагаа нь байнгын байдаг

  • УБ Сонгдо эмнэлгийн үл ажиллагааг өргөжүүлж сайжруулахаар Бумрунград эмнэлгийн эмч сувилагч, менежментийн баг хамтран ажилладаг.

  • Монголын олон нийтийн болон мэргэжлийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулж, туслах зорилгоор Бумрунград эмнэлгийн зөвлөх болон тэргүүлэх эмч нар УБ Сонгдо эмнэлэгт айлчлал хийдэг.

  • Бумрунград эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь УБ Сонгдо эмнэлэгт байрлан ажилладаг ба хүнд хэцүү тохиолдлуудыг Бумрунград эмнэлэг уруу илгээх үйл ажиллагааг зохицуулан ажилладаг юм.