ЛАБОРАТОРИЙН ТАСАГ
ЭМНЭЛЗҮЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТАСАГ
УБ Сонгдо эмнэлгийн салшгүй нэг хэсэг болох эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийн тасаг нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношлогооны тоног төхөөрөмж болон цахим сүлжээгээр дамжуулан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд түргэн шуурхай оношлогоо шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Олон улсын стандартад нийцсэн чанарын өндөр түвшинд Монгол Улсын хэмжээнд Дэлхийд тэргүүлэгч Швейцарын Рошe брэнд, Францын Стаго брэнд анхны бүрэн автомат аппаратуудыг нэвтрүүлснээр АУ тэр дундаа лабораторийн эмнэлзүйн ухааны хөгжилд ихээхэн түлхэц өгсөн.
Тус тасаг нь Молекул биологи, Иммунологи, Биохими, Гематологи, Клиник хими, Гематостазилоги, Парацитологи, Вируслоги, Эд судлал, Эс судлал болон Үргүйдэл судлалын лабораториудаас бүрдэнэ.