МЭС ЗАСЛЫН ТАСАГ
МЭС ЗАСЛЫН ТАСАГ
Мэс заслын тасаг нь ерөнхий мэс засал, хоол боловсруулах зам, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, цээжний хөндий, зүрх судасны мэс засал, бөөр шээсний замын мэс засал, үе мөч, мэдрэл нуруу нугасны мэс засал, гоо сайхан нөхөн сэргээх мэс засал, эмэгтэйчүүд үргүйдлийн мэс засал, хавдрын мэс засын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид нийт хэвлийн хагалгааны 99,99%-ийг зөвхөн дурангийн аргаар хийж байна. Хэвлийн хөндийн мэс заслыг хэвлийн дурангийн аргаар хийж байгаа нь өвчтөнд үүсэх зовиур шаналгааг багасгаж хэвийн амьдралын нөхцөлд богино хугацаанд ороход чухал ач холбогдолтой байдаг. Мэс засалд шинжлэх ухааны дэвшилтэт технологуудыг өргөн ашигласнаар эмчилгээг илүү үр дүнтэй, өвчтөнд зовиур багатай байх орчин үеийн мэс заслын эмчилгээний гол шаардлага байдаг. Хоол боловсруулах замын хавдрын чиглэлд дурангийн болон дүрс оношлогооны технологуудыг өргөн хэрэглэж хамтын шийдвэр гаргаснаар эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчнөөс бүрэн ангижрах нөхцлийг бүрдүүлдэг.